Энэ 7 хоногийн /2026.10.12-10.18/ 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрчлөлт шинэчлэлт хийснээр хүмүүстэй хамтран ажиллах авьяас билгээ харуулах болно. Аз таны амжилтад сайнаар нөлөөлөх тул чухал төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хамгийн сайн байх болно. Гаргасан санаа болгон тань бүтээлч байж амжилтад сайнаар нөлөөлөх болно. Олныг хамарсан сургалт зохион байгуулах замаар хүмүүсийн итгэл хүлээсэн бол хэрэгтэй мэдээллийг ашиглах боломж их байна. Энэ үед өөртөө итгэх итгэл чухал ач холбогдолтой. Хэрэв та хамт ажиллагсдынхнаа ажлын талаар шүүмжлэх санаатай байгаа бол түр өөртөө үлдээ. Эргэн тойрон таагүй байдал үүсэх болно. Бусдын өмнөөс та хариуцлага хүлээх ёсгүйг сана. Бусдын өмнө буруугүй бол бөхөлзөх хэрэггүй. Хүн болгоны санаанд тааруулах ёсгүйг ч бодоорой. Гэхдээ зарим үед буулт хийж, хамтран ажиллах хэрэгтэй болж магадгүй. Ах дүү хамаатан садан таны эрж хайсан зүйлд ухаалаг зөвлөгөө өгч чадна. Ямар нэгэн зүйл хувийн амьдралд сайнаар нөлөөлөх болно. Энэ нь таны эрч хүчийг нэмэгдүүлэх ба хайртай хүмүүс, найз нөхдийн сэтгэл хөдлөл дотоод мэдрэмжийг тань өндөр болгоно. Таны дотор нэмэгдэж буй энерги ил гарч ирснээр эргэн тойрондоо хүчтэй нөлөөлөх хандлагыг бий болгоно. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг гэнэтийн асуудал гарахад танд төлөвлөгөө байгаа эсэхийг шалга. Хамтрагчтайгаа хамтарч ямар нэг зүйл хийх нь танд гайхалтай шинэлэг санаанууд өгөхөөс гадна шинэ ажил санаачлан хийх урам зориг өгөх болно. Амьдралаа аль болох энгийн байлгаж, урагшилсаар бай. Хэрэв та хэрэгтэй зүйлээ авахаар мөнгө цуглуулах бодолтой байсан бол одоо зорилгоо биелүүл. Эд мөнгө болон хайр дурлалтай холбоотой асуудал гарах үед тогтворгүй зан ааш үзүүлэхээс сэргийл. Та юу ч төлөвлөсөн бай ихэнх цагийг өөртөө зориулаарай. Ууланд авирах, усанд сэлэх зэрэг нь ямар ч сайн эмээс илүү эмчилгээ болно. Зарим үед найз нөхөд болон хайртай хүмүүстээ үгүй гэж хэлэхээс битгий зүрхшээ. Үнэхээр тэд таныг боддог бол нөхцөл байдлыг ойлгоно. Та өөрийн сонирхдог зүйлээ үл ойшоож болохгүй. Мөн чухал хүмүүсээ өөрийн санаагаар байлгах гэж хэт их хүчлэх хэрэггүй.
Үхэр: Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарч, буруу зуршлаа өөрчлөхийг хичээгээрэй. Гэр бүлийн маргаан санаснаас төвөгтэй байж болох ч өмнө гаргасан алдаагаа засах боломж олдоно. Дуусгалгүй орхисон ажлаа дуусгахад тохиромжтой. Харин шинэ төсөл эхлүүлэхээс түр азнаж, ажил мэргэжлийн шийдвэрээ сайтар нягтлаарай. Долоо хоногийн дунд үеэс уран бүтээл болон худалдаа наймааны ажил бүтэмжтэй байж магадгүй. Санхүүгийн асуудлаа цэгцэлж, чухал гэрээ хэлэлцээ хийх, ирээдүйн төлөвлөгөө гаргахад таатай үе. Гэхдээ гэнэтийн зардал гарч болзошгүй тул мөнгөө тооцоотой зарцуулаарай. Сэтгэл санаа тогтворгүй үедээ бусдын үгэнд хэт автахгүй байх нь чухал. Хайртай хүмүүсийн харилцаа нааштай байна. Бусдад туслах, бэлэг өгөхөд тохиромжтой долоо хоног.
Ихэр: Ажил мэргэжлийн ур чадвараа харуулж, амжилтаа ахиулах боломжтой долоо хоног. Энэ нь албан тушаал дэвшихэд ч эергээр нөлөөлж мэднэ. Гэхдээ санал зөрөлдөөн, хуурамч амлалттай тулгарах магадлалтай тул аливаа мэдээллийг нягталж, бусдад шууд итгэхээс зайлсхийгээрэй. Шинэ төсөл, бизнесийн төлөвлөгөө боловсруулахад таатай. Харин бүхнийг хянаж чадна гэж өөрийгөө хэт үнэлэх хэрэггүй. Ажлын түншүүд болон албан тушаалтнуудтай харилцахдаа тэвчээртэй байгаарай. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаанд таатай өөрчлөлт гарч магадгүй. Долоо хоногийн сүүлээр хэрэгтэй мэдээлэл олж авч, оновчтой шийдвэр гаргаснаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Хайрын харилцаанд үүссэн асуудлаа ярилцаж шийдэхийг хичээ. Бардам зангаа хязгаарлаж, бусдын үзэл бодлыг хүндэтгээрэй.
Мэлхий: Таны сэтгэл хөдлөл нэлээд их байх бололтой. Гэхдээ өөртөө хэт итгэлтэй байж, аливаад хэтрүүлэгтэй хандахгүй байхыг зөвлөж байна. Таны эд хөрөнгө, мөнгө санхүүгийн асуудалд од эрхэс нөлөө үзүүлэх болно. Маргаантай сэдвүүдээс хол бай. Санхүүтэй холбоотой асуудлаас хол байх юм бол таны ажил хэрэг сайжрах төлөвтэй байна. Ямар нэг ажилд баталгаа өгөхөд арай эрт байна. Гэхдээ таны бүтээлч чадвар их байна. Ихээхэн завгүй ядрах ч ажлаа дуусгах сэтгэлийн хүчтэй бай. Өр зээлээ дуусгах шаардлагатай хүмүүс ямар ч ашиг авчрахгүй харилцааг таслах нь муугүй үр дүнтэй байна. Бизнесийн түншлэл тогтоох гэж байгаа бол хууль ёсны дагуу гэрээ хэлэлцээрээ хийх нь зөв. Ямар нэг бизнесийн тохиролцоо ашигтай байсан ч хэтэрхий өгөөмөр байхаас зайлсхий. Өөрийгөө дөвийлгөх зан ажил хэрэгт төдийлөн сайнаар нөлөөлөхгүй хир нь мөнгийг тань үрэх болно. Дотоод мэдрэмжээ сайн сонс. Өмнө нь хэд хэдэн удаа төрж байсан зөн совин биелэх магадлалтай байна. Бодол санаагаа хуваалцах нь таныг хайртай хүмүүстэйгээ ойр дотно болгох болон сонирхолтой мэдээлэл олж авах зэрэг давуу тал олгоно. Долоо хоногийн сүүл рүү таны хүндэлж биширч явдаг хүн хачирхалтай зан гаргаж урмыг тань хугалах болно. Энэ зан төрөлх зан нь юм гэдэгтэй эвлэрч, өөрийн хүсэлдээ л анхаарал хандуул. Урлагийн мэдрэмж их өндөр байх бөгөөд энэ нь таны үзэл бодолд нөлөө үзүүлэх болно. Гэхдээ амьдралын эрч хүч бага зэрэг суларч байна. Ганцаараа тайван амгалан орчин амрахыг хүсэх боловч найз нөхдийн урилганд цааргалах хэрэггүй. Сайтар ойлголцох таатай боломжийг бүү алд. Хайртай хосууд алс газар аялалд явах бол сайхан шийдвэр байна. Хайр дурлалын харилцаа гэрэлтэнэ. Харин таны эрх чөлөөг хязгаарлаж байгаа хүмүүстэй тааламжгүй харилцаа үүсгэх болно. Зарим ах дүү хамаатан садан таны сэтгэлийг тавгүй болгоно. Дотно найз нөхдийн зөвлөгөө онцгой тустай байна. Сэтгэлдээ нуусан зарим зүйлээ бусадтай хуваалцаж болно. Гэр бүлдээ аз жаргалтай байхад нь жаахан ч гэсэн туслах үйл ажиллагаа бодож ол.
Арслан: Үл хөдлөх авах болон хөрөнгө оруулалт хийх ажил бүтэлтэй байх бөгөөд банк санхүүтэй холбоотой сайхан мэдээ сонсоно. Сурч мэдэхээр хичээж байгаа хүмүүст таатай бөгөөд үр дүн нь гайхалтай байх болно. Урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай. Биеэ хамгаалах болон сөрөг довтолгоо хийх чадварын аль аль нь танд тусална. Ямар нэгэн сэтгэл түгшээсэн асуудал байгаа бол хамтрагч нар үүнд тусалж чадна. Нөхцөл байдал таны бодож байгаа шиг ноцтой биш бололтой. Аливаа зүйлд хариуцлагатай хандах чадвар тань бусдыг бишрүүлэх болно. Харин сэтгэл хөдлөл болон уур хилэнгээ барьж чадахгүй үед өөрийн мэдрэмжийг алдана. Таны төсөөлсөн хардлага ямар ч үндэсгүй хоосон гэдгийг олж мэднэ. Гомдлоо дотроо хадгалахаас илүү мартах хэрэгтэй. Аливааг эргэцүүлэн бодоход таны найз нөхөд чухал үүрэгтэй. Зовлон жаргалаа тэдэнд хуваалцвал сэтгэл санаа сайхан болно. Хайр дурлалын харилцаа нь ирээдүйнхээ тухай гайхалтай төлөвлөгөө гаргахад нөлөөлнө. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, мөнгө олох нэмэлт эх үүсвэр хайх алхам хийхэд тохиромжгүй байна. Зарим талаар аз таны талд бус байж ч мэдэхээр байна. Төлөвлөсөн ажил бүтэхгүй бол хамтын харилцаанд сэв сууж, дайсагналцах магадлалтай. Од эрхсийн тодорхойгүй төлөв дор анхаарлаа төвлөрүүлэх нь амаргүй байж болох юм. Өөрчлөгдөж буй орчин нөхцөл танд эхний үед таалагдахгүй байж болох юм. Тайван байвал ойрын үед бүх юмс байр байрандаа очих болно. Эд хөрөнгөний асуудал анхаарал шаардана. Мөнгөө сайн хянаж байхгүй бол асуудал үүсэх болно. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй тул хайр сэтгэлийн асуудалд анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд сануулж байна. Түүнчлэн өөрийг тань тойрон хүрээлж буй дотнын хүмүүстэйгээ харилцахдаа болгоомжтой бай. Маш шургуу бөгөөд тэвчээртэй байх шаардлагатай. Учир нь нэлээд уур уцаартай тайван бус байдал давамгайлна. Хэрэггүй тэмцэл таныг найз нөхдөөс тань тусгаарлах болно. Эвлэрэхийг санал болгосон бүх боломжийг хүлээн ав.
Охин: Удахгүй томоохон төслөөс амжилт олох боломж гарна. Ухаалаг хандвал зарим нэг хэцүү зүйлийг энгийн аргаар хийх боломжтой. Хувийн онцлогт тохирсон арга барилаар ажиллах нь танд төгс тохирох болно. Хөрөнгө оруулалтын төсөлд ажиллах гэж байгаа хүмүүс амжилттай байх болно. Аливаа зүйлийг задлан шинжлэх ур чадвар тань байр сууриа бэхжүүлэх боломж олгох болно. Ажил хэрэгч хүмүүс ямар ч нөхцөлд байсан төлөвлөсөн үр дүн хөндлөнгийн нөлөөнөөс шалтгаалахгүй. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг эрж хайх шаардлага үүснэ. Энэ асуудлыг зохицуулахын тулд та сэтгэл татам нэгэн байж чухал хүмүүстэй холбоо тогтоохыг эрмэлз. Ямар нэгэн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бол энэ үед хийх уулзалт үр дүнгээ өгнө. Гэхдээ одоохондоо түрүүлж алхам хийхээс зайлсхий. Ихэнх хүмүүст оюун санааны амар тайван өгөх ажил хэрэгтэй байна. Одоогийн ажилдаа дурамжхан байгаа ч үргэлжлүүлэн хичээж ажиллавал та харамсахгүй. Гэхдээ хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд хохиролтой. Асуудлыг шийдэхийн тулд зөв гаргалгаа олоорой. Долоо хоногийн сүүл рүү бичиг баримт бүрдүүлэх ажилд хариуцлагатай ханд. Мэдээлэл боловсруулах ажилд цаг их орно. Од эрхэс сэтгэл хөдлөлөө хянаж байхыг зөвлөж байна. Ажлын стресс болон гэр орны байдлаас болж уур бухимдал ихэснэ. Аливаад болгоомжтой байж, биеэ барь. Өөрийн эрүүл мэндийн байдлыг сайн анхаар. Ямар нэгэн эрсдэлтэй зүйлээс болгоомжил. Өөрийн мэдрэмждээ тулгуурлан өөрийгөө жолоод. Та өөрийн дотоод сэтгэлийг юу хэлж байгааг анхаарч сонсох хэрэгтэй болно. Үнэнч нөхөрлөлийг нэгдүгээрт тавь. Мөн таны хувьд ах дүү, хамаатан садан ямар эрхэм хүмүүс гэдгийг ойлго. Хайртай хүндээ анхаарал тавьснаар та хоёрын хооронд гараад байсан үл ойлголцол арилах болно.
Жинлүүр: Урьдын хүчин чармайлтын үр дүн ирж, та ашигтай төслөө хэрэгжүүлж чадна. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтаар ашиг олох боломж гарч ирнэ. Танд найдвартай мэдээлэл байгаа эсэхийг сайн баталгаажуулах нь санхүүгийн бодит дэмжлэг болох болно. Хамтран ажилладаг түншүүд таны хүслээр ажиллах боломж гарч болно. Чухал хүмүүстэй холбоотой урилгыг хүлээж авахаасаа татгалзах хэрэггүй. Товлосон уулзалтдаа хэтэрхий их ач холбогдол өгвөл хүлээлт их байна гэдгийг сана. Ямар ч нөхцөлтэй байсан боломжийн ажил хэргийн саналуудыг удаан бодож тунгаалгүйгээр хүлээн ав. Танд сэтгэл харамгүй тусалж байсан хүмүүсийн тусыг санаж тэдэнд өөрийн чадлаар туслах цаг нь иржээ. Харин өмнө нь танд хор хүргэж байсан хүмүүст өс санах хэрэггүй, зүгээр л март. Ажлын ачаалалд бэлэн бай. Амьдралын хэтийн төлөвийг ажиглах байдал болон санаа бодол хоорондоо зөрчилдөж гэрээ хэлцлийг удаашруулна. Бусад хүмүүст ямар нэгэн зовлон бэрхшээл тохиолдвол түүнд туслахад бэлэн бай. Найз нөхөд болон ойр дотнын хүнээсээ тусламж авах болно. Хэрвээ та санхүүгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа бол төсвөө хэтрүүлж, өрөнд орохоос сэргийл. Нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломж гарах бөгөөд тэднээс тусламж гуйхаас ичих хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн зүгээс таны санхүүг сайжруулах гайхалтай хүчин чармайлт гаргаж байна. Өөрийн зөн билигтээ анхаарал хандуул. Та бизнесийн асуудлаа шийдэхдээ ойр дотнын хүмүүс болон гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцсаны дүнд шийдвэр гаргаарай. Найз нөхөд тань хэрэгтэй зөвлөгөө өгнө. Энэ үед эд мөнгө ба үнэнч нөхөрлөл хоорондоо тийм ч сайн зохицохгүй бололтой. Хэрвээ та хамтрагч нартаа зээлүүлсэн мөнгөө авна гэж найдаж байгаа бол магадгүй сэтгэлээр унах байх. Гэнэтийн өөрчлөлт явахыг хүсэхгүй байгаа газар руу чинь аваачиж магадгүй. Хэрэв та санаа зовнилоосоо ангижирч чадвал цагийг гайхалтай өнгөрөөх болно. Хайр сэтгэлтэй хосууд ямар нэг үүрэг амлалт болон эрх чөлөөт байдлын төлөө өөрийн санааг хамгаалахыг чармайна. Та гэр бүлдээ зохих анхаарал тавих ёстой гэдгээ ухаар. Таны гэр бүлийн харилцааны үүд хаалга нээгдсэн байгаа тул олон өөрчлөлтөөс болоод ойр дотнын харилцаанд шинэчлэл бий болно. Хайртай хүнээ сэтгэлээр унагах үг хэлэхгүйн тулд тэвчээртэй байхыг хичээ.
Хилэнц: Энэ долоо хоногт олсон орлогынхоо ихэнхийг өдөр тутмын зардал болон өр төлбөртөө зарцуулах шаардлага гарч магадгүй. Санхүүгээ урьдчилан төлөвлөж, гэнэтийн эрсдэлээс болгоомжлоорой. Ажил хэргээ өмнө гаргасан төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж, хамт олонтойгоо ойлголцохыг хичээ. Бусдад биелүүлэх боломжгүй амлалт өгөхөөс зайлсхийж, аливаа асуудлыг илэн далангүй ярилцаарай. Олон хүнтэй уулзаж, шинэ харилцаа холбоо тогтоох боломж гарна. Эрүүл мэндээ хамгаалж, хэт их ачаалалтай ажиллахаас татгалзаарай. Ганц бие хүмүүсийн хувьд гэнэтийн дурлалтай учрах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр хуучны танилтайгаа уулзах эсвэл шинэ боломж нээх үйл явдал тохиож мэднэ. Хамтын ажиллагаа, хайр дурлал болон санхүүгийн асуудалд нааштай өөрчлөлт гарах боломжтой. Бусдын тусламжийг хүлээн авч, өөрийн санаачилгыг гаргахаас бүү ай.
Нум: Хамтран ажиллах уулзалт төлөвлөх хэрэгтэй. Ажил хэрэгт багийн ажиллагаа их амжилттай байна. Хамтын ажиллагааны ашигтай санал хүлээн авч магадгүй. Өөрөөсөө дээд албан тушаалын хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх зэрэгт тааламжтай. Хөрөнгө оруулалт болон санхүүгийн урт хугацааны төлөвлөгөө таны чармайлт зүтгэлээр төлөвлөгдсөн байдлаар үргэлжилнэ. Энэ үед хүлээх үүрэг хариуцлага нь таны онцгой шинж байдлыг тодруулна. Төрөлхийн мэдрэмж чадвар сайн байна. Таны авьяас чадвар зохих ёсоор үнэлэгдэх болно. Хэрэв та өөрийн энэхүү давуу талыг ашиглавал урт хугацааны үр ашигтай ажлын эхлэл сайн болно. Хууль эрхзүйн талаар зөвлөгөө авах бол өмнө нь өөрийн бодол саналтай харьцуулалт хий. Бодлогогүй өөрчлөлтүүд нь байр суурийг сайжруулахаас илүү түгшүүртэй болгоно. Өөрийн байр суурийг хадгалах арга замыг сайн ашиглахгүй бол таагүй нөлөө үүсэж магадгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө явах үед тань эргэн тойрны хүмүүс илүү тэвчээртэй байх хэрэгтэй болно. Зарим зүйлд мөнгө хүрэлцэхгүй байгаа бол хэсэг хугацаагаар хойшлуулаад боломжтой болсны дараа хүслээ биелүүлж болно. Долоо хоногийн сүүл рүү ажлын нөхцөл хурдан өөрчлөгдөж байсан ч залхуурах хэрэггүй. Тайван байж чадвал олон үйл явдлаас зөв дүгнэлтийг хийж чадах болно. Бусдын бүх зөвлөгөөг сохроор дагаж болохгүй. Залхуурах чиг хандлага үргэлжлэн давамгайлах нь дур сонирхлыг илэрхийлнэ. Оролцох олон нийтийн үйл ажиллагаанд болгоомжтойгоор хандаарай. Тэсвэр тэвчээртэй байдалдаа анхаарал тавь. Зарим санхүүгийн асуудал таны төлөвлөгөөг нураах байдал үүсгэж болзошгүй. Гэвч та хүчтэй хэвээр байна. Өнгөрсөн таагүй үйл явдлуудаа сэтгэлээсээ авч хаяж чадахгүй байгаа нь өөрийгөө доош татаж байна л гэсэн үг. Өөртөө ямар боломж байгааг сайтар судал. Өөртөө итгэлтэй байвал худал мэдээлэлд төөрөхгүй. Хол аялалд гарах хүмүүс цаг агаарын нөхцөлийг сайн тооцоол.
Матар: Ажлаа дуусгахыг хэчнээн хичээсэн ч үр дүн муутай байна. Гэхдээ сонголт хийх, шийдвэр гаргахад хэцүү байдаг хэдий ч асуудлыг хойшлуулах нь зөв зам биш. Төвлөрөх нь чухал тул оюун ухаанаа идэвхтэй байлгаснаар ажил хэрэгт саад болдог зүйлсээс хол байна. Сэтгэл татам бизнесийн санал гарч ирэх ч эхлэхээсээ өмнө хир их эрсдэл ирж болохыг сайн шалгах нь зүйтэй. Нэр алдартай болох гэсэн хүсэл өндөр байна. Том зорилготой хүмүүс бусадтай эв нийцтэй байх хэрэгтэй. Зарим үед өрсөлдөгчдөдөө буулт хийх нь ухаалаг алхам байх болно. Таны цаг ирэхэд өөрийн хүчээ бүрэн харуул. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх амархан байна. Гэхдээ зарим зүйл дээр хэлээ хазан дуугүй байх нь ухаалаг хэрэг болно. Бизнесийн түншүүд дургүйг тань хөдөлгөж байсан ч тэвч. Хэрэв сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хүсвэл санхүүдээ тохирсон худалдан авалт хий. Санхүүгээ хянан, өөртөө амлалт өг. Үрэлгэн байдал таны гол асуудал болж мэднэ. Ялангуяа бусдад сайхан харагдах гэж их мөнгө үрдэг бол энэ нь бүр ч том асуудал үүсгэнэ. Долоо хоногийн сүүл рүү ч элдэв асуудал гарснаар зөрчилдөөн нэмэгдэх магадлалтай. Хэн нэгэн таныг буланд шахах гэж оролдвол таны зөн совин сайн талуудаа харуулахад тусална. Өрсөлдөөнд эсрэг дайралт хийх нь амаргүй байх ч өөрийн эрч хүчийг харуул. Та шинэ өөрчлөлт хийхийг хүсэх ч үзэл бодлын зөрүүгээс болоод хүссэнээ авч чадахгүй. Урьдчилан таамаглаагүй байхад нөлөө бүхий хүн туслах ч үүнд үнэмших хэрэггүй. Асуудлын үндсэн шалтгаан нь ихэнх хүмүүсийн өөрчлөлтийг эсэргүүцэх хандлага байна. Өөрийн сэтгэл татам байдлаа ашиглан хэлэх гэсэн санаагаа зөв илэрхийлэх бололтой. Магадгүй, амьдралд гарах бодит өөрчлөлтийг хараад өөрөө ч итгэхгүй байх. Үнэнч шударга байх нь гол чиг шугам байна. Хэрвээ та бусдыг хуурч мэхэлбэл асуудал нэмэгдэж, ганц тохиох боломжийг алдана. Найз нөхөд чинь сонсохыг хүсэхгүй байгаа зүйлийг хэлэх боловч, нөхцөл байдал өөр аргагүй болгоно. Дотнын хүмүүс таныг хайрлах тул худлаа ярихгүй гэдгийг сана.
Хумх: Төлбөр тооцоо хийх, зээлүүлсэн мөнгөө цуглуулах зэрэг нь ажлын долоо хоногийн сайн эхлэл болно. Хэзээ хаанаас ямар мөнгө орж ирэхийг тооцохгүйгээр мөнгөө үрэх нь алдаа байх болно. Санхүүгийн байдал ямар байхыг урьдчилан мэдэж байх нь чухал. Асуудлыг хэт өөдрөгөөр үнэлэх хэрэггүй. Харин боломжийг алдалгүй ашиглаж чадвал харилцаа холбоо өмнө нь төсөөлж байгаагүйгээр сайжрах болно. Та өөрийнхөө нөөц боломж болон эрч хүчийг нээхийн тулд мэргэжлийн туслалцаа авах талаар бодох нь хамгийн чухал алхам байна. Хэрвээ буруу үйл ажиллагаатай бизнес эрхэлж буй бол хууль эрх зүйн ноцтой асуудалд орох болно гэдгийг анхаар. Ашигтай албан томилолтоор явах эсвэл олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гэсэн оролдлогоос болж их хэмжээний мөнгө дэмий зарлагадах зэрэг үйл явдал давхцаж мэднэ. Хэрвээ төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа бол шинэ нөхцөл байдлыг сайн шалгаж үзэхэд гэмгүй. Хайнга байдал нь алдаа гаргах шалтгаан болж, үйл явдал буруугаар эргэхэд хүргэнэ. Хэт мөрөөдөмтгий байх тул эрсдэлтэй байдалд орох аюултай. Хялбар аргаар ашиг хайж хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү найз нөхөд, хуучны танилтайгаа тааралдах эсвэл шинэ хүмүүстэй танилцах бололтой. Учир шалтгаангүй ямар ч зүйл байдаггүйг санаж, ямар нэг санаачилга гарга. Ажлаа амжилттай дуусгахын тулд завгүй байсан хүмүүс амрах цаг гаргах хэрэгтэй. Жижигхэн ч бай хамаагүй аялал сэтгэлийг тань сэргээх болно. Эрч хүч аливааг гүйцэтгэх урам зориг хайрлах бөгөөд чухал хүмүүс үүнийг тань үнэлэх болно. Бусдаас хүсэж буй зүйлээ гуйхаас бүү эмээ. Гэр бүлийн амьдрал болон ажил хэргийн байдлаа хооронд нь тэнцвэржүүлэх хэрэгтэй. Гэр бүлийнхээ төлөө харилцаандаа илүү аядуу арга хэрэглэх хэрэгтэй. Үгүй бол эрээ цээргүй гэсэн сэтгэгдэл төрүүлэх учраас чадах хирээрээ мэдрэмжтэй бай. Гашуун үг егөөдлийг хүмүүст хэлэх гэсний хэрэггүй. Холоос таатай мэдээ ирж таныг тайвшруулна. Эцэг эх, хайртай хүмүүстэйгээ холбоо барихгүй удаж байгаа бол уулзаж болно. Ажлын нөхцөл байдлыг сайжруулах эсвэл эрүүл мэндээ анхаарах зэрэгтэй холбоотойгоор амар тайван орчин хүснэ.
Загас: Бизнес эрхлэгч нар шинэ сорилттой тулгарч мэдэх юм. Эрсдэлтэй үйл ажиллагаатай холбоотой шинэ санал санаачилга алдагдал дагуулах төлөвтэй. Өөртөө байгаа асуудлын өнгөц хэлбэрийг бус харин шийдэх арга замуудыг олж харахыг хичээ. Энэ үед аливаа харилцаандаа дагаж мөрдөх зарчмыг бий болгох нь маш чухал. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр сайн суралцах шаардлага тулгарна. Та хүн бүхнийг өөртөө татах гэж оролдох боловч чадахгүй. Танд эвгүй байсан ч өөрийнхөөрөө бай. Зарим хүмүүс таныг хол байлгахыг хүснэ. Гэвч бүгдийг дуусгалгүй, аль болох энгийнээр аливаа харилцааг сэргээхийг оролд. Авьяаслаг хүмүүс өөрийн уран сэтгэмж, урам зориг дүүрэн давуу талаа ашигла. Үйл хэргийг тогтсон хэв журмын дагуу эсвэл тэсрэлт өөрчлөлтийн чанартай хийх эсэхээ ялга. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Мөн аливаа асуудлыг шийдвэрлэж чаддаг ур ухаан тань эрх мэдэлд хүрэхэд сайнаар нөлөөлнө. Сонирхолтой зөвлөгөө таны боломжийг нэмэгдүүлнэ. Олон нийтийн хурал цуглаанд оролцох нь танд оюун санааны дэм болно. Хатуу ширүүн дүр төрхөө авч хаяж, нийтэч эелдэг бай. Өөрөөсөө сайн хүмүүсийг түлхэх хэрэггүй. Ойр дотнын хүнийхээ дутагдалд анхаарах хэрэггүй. Хэрэв та эсрэг дүрээс зайлж чадсан бол гэр бүлд харилцан ойлголцох уур амьсгал зонхилох болно. Эрх чөлөөнд хэт тэмүүлэх нь гэр бүлийн харилцааг ихээхэн хүндрүүлнэ. Тохиолдлын танил болон таагүй холбооноос зайлсхий.
АДМИН







Нийгэм




