Dark Light
Нийгэм | 2026-10-12

БАЙШИН, ГЭР, ХАШАА ШАТАЖ, 38 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ТҮЛЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд гал гараад байна" гэх дуудлагыг 2026 оны 10 сарын 11-ний өдрийн 18:58 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 25 метр хашаа, иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн баруун тал хайрагдаж, 25 метр хашаа шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Г /38 настай, эрэгтэй/-ын толгойны ар хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08