Dark Light
Нийгэм | 2026-10-12

ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООГООД ЗУГТСАН ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 11-ний 05:00 цагийн орчимд "Автомашинд хүн мөргүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 
Тодруулбал: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 58 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна.  
Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж зам тээврийн ноцтой осол гаргаж хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 
Зам тээврийн осолд холбогдсон жолооч тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгслийг тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах үүрэгтэй.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоож осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ үү. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10