Dark Light
Нийгэм | 2026-10-12

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
 
Хур тунадас: 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 
 
Салхи: 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17,18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.   
 
Агаарын температур: 13, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 
 
16-нд нутгийн баруун хагаст, 17-ноос ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10..-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 17-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна.
 
Агаарын температур: 13-16-нд өдөртөө дулаахан, шөнөдөө 0...-5 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 17-ноос хүйтэрч шөнөдөө -2...-7 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -5...-10 градус хүйтэн, өдөртөө     -2...+3 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08