Dark Light
Нийгэм | 2026-10-12

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМЭРТ 1 ИРГЭН ӨРТӨЖ НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Он гарсаар улсын хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч нийт түймрийн 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна. Ой, хээрийн гал түймрийн аюулаас 4950 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.
Харин ой, хээрийн гал түймэрт 1 иргэн өртөж нас барж, 2 иргэн түлэгдэж, 12 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 38 хашаа саравч, 6 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, урьдчилсан байдлаар нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Нийт түймрийн хамгийн их нь буюу 61 нь Дорнод аймагт, 39 нь Сүхбаатар аймагт, 28 нь Хэнтий аймагт бүртгэгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10