Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах Лоро Пьянагийн үйлдвэр нь Италиас гадна үйл ажиллагаа явуулдаг цорын ганц үйлдвэр юм.
1999 онд байгуулагдсан тус үйлдвэр түүхий ноолуурыг хүлээн авч боловсруулан, хамгийн нарийн, чанартай утас, даавуу үйлдвэрлэхэд бэлэн болсон өндөр чанарын ноолуур болгон боловсруулдаг.
Тус үйлдвэрт ноолуур ангилах, лабораторийн чанарын шинжилгээ хийхээс эхлээд эцсийн баглаа боодол хүртэл үйлдвэрлэлийн эхний үе шатны онцгой ур чадвар шаардсан, нарийн үйл ажиллагаа хийгддэг бөгөөд энэ нь дээд зэргийн чанар, төгс төгөлдрийг үргэлж эрэлхийлдэг Лоро Пьянагийн үнэт зүйлсийг илэрхийлдэг.
LVMH Journées Particulières арга хэмжээ нь 2011 оноос хойш тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэгийг үйлдвэрлэлийн үе шат бүхэнтэй танилцуулах замаар үзүүлж, төрөл бүрийн мэргэжлийн ур чадвар, уламжлалт арга ухааны ертөнцөөр аялах боломжийг олгож ирсэн.
Энэ жил Лоро Пьянагийн Улаанбаатар дахь үйлдвэр 2026 оны 10 дугаар сарын 17–18-ны өдрүүдэд Les Journées Particulières арга хэмжээний хүрээнд олон нийтэд нээлттэй болж, LVMH группийн шилдэг бүтээлийг амилуулдаг savoir-faire буюу уламжлалт ур чадвар, гар урлалын арга ухааныг танилцуулна.
Үйлдвэрийн аяллын үеэр зочид Capra hircus ямааны ноолуурын хялгасан бүрхүүлээс гарган авсан Монгол ноолуурын ширхэгтийг боловсруулах эхний үе шаттай танилцах боломжтой.
Түүхий ноолуурыг ангилж, шинжилж, угааж, чанарын хяналт хийсний дараа мэргэжлийн өндөр ур чадвараар боловсруулан, Итали руу тээвэрлэхэд бэлэн болгодог.
Италид эдгээр ноолуур нь дэлхийн хамгийн нарийн чанартай утас, даавуу болдог юм.
Лоро Пьянагийн Монгол дахь үйлдвэр 10 дугаар сарын 17-ны Бямба гарагт 14:00–17:00 цагийн хооронд, 10 дугаар сарын 18-ны Ням гарагт 10:00–17:00 цагийн хооронд бүртгэлтэй зочдод нээлттэй байна.
Онлайн бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 30-наас дараах хаягаар явагдана. LVMH Journées Particulières 2026
И-мэйл: pressoffice@loropiana.com
Утас: +39 02 778021
Лоро Пьяна нь Итали чанарын бэлгэ тэмдэг бөгөөд тус брэндийн цуглуулгууд нь энгийн атлаа эрхэмсэг байдлыг илэрхийлсэн өвөрмөц хэв маягаараа онцлог.
Байгуулагдсан цагаасаа хойш Лоро Пьяна нь хэрэглэгчдэд төгс төгөлдөр, чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийг зорихын сацуу үйлчилгээний чанарыг ч мөн адил чухалчилдаг.
АДМИН







Нийгэм




