Dark Light
Нийгэм | 2026-10-12

ХӨШИГИЙН ХӨНДИЙД ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг удирдан явууллаа.
Шатахууны стратегийн нөөц, дэд бүтцийн төслүүдийн талаар:
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шатахууны нөөцийн агуулах байгуулах, төмөр замын вагонцистернээс шатахуун шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг өргөтгөх, шаардлагатай вагонцистерн худалдан авах ажлын бодлого, төлөвлөлтийг эрчимжүүлэхээр боллоо.
Түүнчлэн Хөшигийн хөндийд шатахууны агуулах байгуулах төслийн бодлого, стратеги, хэрэгжилтийн төлөвлөгөөг яаралтай боловсруулахыг холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад даалгалаа.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуун шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, стратегийн нөөцийн агуулах байгуулах ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Эдгээр төсөл нь Монгол Улсын шатахууны хадгалалт, тээвэрлэлт, татан авалтын дотоодын хүчин чадлыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн тасалдлаас үүсэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Газрын тос, уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар:
Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулахтай холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Мөн гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл, Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон салбарын холбогдох зургаан дүрэм, журмын асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр болов.
Төрийн үйлчилгээний цахимжилтын талаар:
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргадаг өргөдөл, хүсэлт болон холбогдох үйлчилгээг нэгдсэн цахим системд шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Энэхүү ажлыг эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж, шатахууны хангамжийг тогтворжуулах, салбарын стратегийн төслүүдийг урагшлуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажлаа эрчимжүүлэхийг газар, хэлтсийн удирдлагуудад даалгалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10