Дорнод аймгийн Халхгол сумын Цогт сүмбэр нэгдүгээр багийн нутаг Бичигтийн өндрүүд, Нөмрөгийн дархан цаазат газруудад энэ сарын 08-наас эхлэн ассан хээрийн түймрийг 2026.10.12-нд цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын 100 гаруй хүн, 18 автомашинтай ажилласан тухай мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Мөн Дорнод аймгийн УЦУОШГ-ын 1.2 дугаар экспедиц ажиллаж үүлэнд зориудаар нөлөөлөн ажилласан байна.


АДМИН







Нийгэм




