Dark Light
Нийгэм | 2026-10-13

АРАВДУГААР БОГД "БАРУУН ХҮРЭЭ" ХИЙДЭД МОРИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Намрын сүүл сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр Монголын бурхан шашны тэргүүн Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт орших Өндөр гэгээний өвгөн хийд "Баруун хүрээ" хийдэд зорин очиж Анхдугаар Богд гэгээний зохиосон "Жанлавцогзол" буюу "Адистидийн дээдийг хайрлагч" номын эш лүнг сүсэгтэн олондоо хайрлалаа. 
Олон төрөлдөө ерөөлөөр учирсан багш шавь учрахуй Оройн дээд Очирдара өөрийн барилдлагат орноо залрах үест байгалийн эгэлгүй үзэгдэл тохиож, цас малгайлан орж, төдхөн тэнгэр цэлмэж, нар гийх зэргээр байгалийн сонин гайхамшгаар угтаж, эргэн морилох үед эвэрт буга, согоо, тахь тэргүүтэй сүрлэг амьтдын сүрэг уул ус халин давхин, үдэж буй мэт зураглалтай энэ удаагийн ном сайхан боллоо.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10