Dark Light
Нийгэм | 2026-10-13

СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА
 
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт" гэдэг газар өнөөдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурамд орууллаа.
 
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн "Чингисийн далан" гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулсан бол тус аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Түймрийг унтраах ажиллагааг Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 180 хүн, 33 автомашинтайгаар зохион байгуулж байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10