Dark Light
Нийгэм | 2026-10-14

БУРИАДЫН ГААЛЬЧИД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНЭЭС БААВГАЙН СОЁО ХУРААЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын иргэн Ханх-Монд боомтоор баавгайн соёо хууль бусаар нэвтрүүлэхийг завдаад Буриадын гаалийнханд баригдсан хэмээн мэдээлж байна. Гаалийн ажилтнууд зорчигчийн гар тээшийг шалгах явцад уг соёог илрүүлэн хураан авсан аж.

Байцаалтын явцад 42 настай уг зорчигч гаальд заавал мэдүүлэх бараа байхгүй гэж хэлсэн ч түүний чемоданыг шалгахад хувийн эд зүйлс дундаас нь амьтны гаралтай соёо гарч иржээ. Монгол иргэн уг соёог өөрийнх нь эд бөгөөд замд гай барцад зайлуулах "хамгаалалтын сахиус" болгон авч явсан гэж тайлбарласан байна.

Нарийвчилсан шинжилгээгээр хураагдсан зүйл нь баавгайн төрлийн махчин амьтны соёо болох нь тогтоогдсон гэнэ. Баавгайн эд эрхтэн нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу СИТЕС-ийн зохицуулалтад багтдаг байна. Үүнийг хилээр хууль ёсны дагуу нэвтрүүлэхийн тулд ОХУ-ын Байгаль орчны хяналтын газрын тусгай зөвшөөрөл болон экспортлогч улс болох Монголын албан ёсны бичиг баримт шаардлагатай байдаг аж.

Гаалийн байгууллагаас тухайн иргэнд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн хоёр заалтаар буюу барааг гаальд мэдүүлээгүй, мөн хилээр нэвтрүүлэх хориг, хязгаарлалтыг дагаж мөрдөөгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Улмаар шүүхийн шийдвэрээр уг иргэнийг буруутайд тооцож, хууль бусаар тээвэрлэсэн баавгайн соёог нь улсын орлого болгон хураажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10