Dark Light
Нийгэм | 2026-10-14

БОГДХАН УУЛАНД ГАЛЫН АЮУЛЫН УЛМААС ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ТУХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Богдхан уулын дархан цаазат газрын хэмжээнд хуурайшилт ихсэж, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлж байна.
Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор ууланд аялах, зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах арга хэмжээ авч, дараах зүйлсийг хатуу анхааруулж байна.
  • Ил гал гаргах, түүдэг асаах, тамхи, чүдэнзний асаасан галыг ил задгай хаяхыг хориглоно.
  • Галын аюултай нөхцөлд ууланд алхах, аялал зугаалга хийхгүй байх.
  • Гал түймрийн шинж тэмдэг илэрвэл нэн даруй холбогдох байгууллагад мэдээлж, өөрийн аюулгүй байдлыг хангаарай.
Түймрийн аюулын үед иргэд, аж ахуйн нэгж, газар ашиглагчид холбогдох байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөж, байгаль хамгаалагч болон онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.
Байгаль хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Нэг ширхэг асаасан чүдэнз, хайхрамжгүй үйлдэл бүхэл бүтэн ойг сүйтгэж болзошгүй эрсдэлтэй анхааруулж байна.

Эх сурвалж | Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10