Dark Light
Нийгэм | 2026-10-15

АНУ-ЫН СОНГУУЛИЙН ӨМНӨ "Х" ПЛАТФОРМ ГАДААДЫН НӨЛӨӨЛЛИЙН 13,000 ГАРУЙ ХАЯГИЙГ ХААЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Ирэх 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын танхимын сонгуулийн өмнө "Х" (хуучин нэрээр Twitter) сошиал платформ Иран, Орос, Хятад улсуудтай холбоотой гадаадын нөлөөллийн гурван сүлжээг илрүүлж, 13,000 гаруй хаягийг хаасан тухайгаа Лхагва гарагт албан ёсоор мэдэгдлээ.

X-ийн Засгийн газрын харилцаа хариуцсан хэлтсийн (X Global Government Affairs) мэдээлсэнээр, дээрх сүлжээнүүд нь хуурамч хаягууд ашиглан АНУ-ын улс төрийн бүхий л хүрээний нэр дэвшигчид болон олны танил зүтгэлтнүүдийг чиглэсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн хэлэлцүүлгийг өөрсдийн талд эргүүлэхийг оролдож байжээ. Компани эдгээр хаягуудыг спам болон зохион байгуулалттай хуурамч үйлдэлтэй тэмцэх журмынхаа хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Сонгуулийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд:

Танхимын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд "Х" платформ дараах зохицуулалтуудыг нэвтрүүлж байна.

  • Хуурамч мэдээлэлтэй тэмцэх: Санал өгөх хугацаа, байршил, арга замын талаар санаатайгаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх, сонгогчдыг айлган сүрдүүлэх, санал хураах байрны ойролцоо хүчирхийлэлд уриалахыг хатуу хориглоно.

  • Хэрэглэгчийн хяналт: Хэрэглэгчид сонгуультай холбоотой сэжигтэй постыг "иргэний бүрэн бүтэн байдал" (civic integrity) цэсээр дамжуулан мэдээлэх боломжтой бөгөөд нэмэлт тайлбар (community note) шаардаж болно. Шаардлагатай яаралтай тохиолдолд тухайн постонд тусгай анхааруулга санамж (label) наахаар тусгажээ.

Үүнээс ердөө долоо хоногийн өмнө хиймэл оюун ухааны "OpenAI" компани ChatGPT ашиглан хуурамч сэтгүүлчдийн дүр бүтээж, Украины эсрэг суртал ухуулга явуулж байсан Орос, Ираны сүлжээнүүдийг хааснаа зарлаж байсан юм. Түүнчлэн 2021 онд "Twitter" нэртэй байхдаа Иранаас удирдамжтай 238 хаягийг устгаж байсан бөгөөд "Х" платформ гадаадын нөлөөллийн эсрэг тэмцлээ ийнхүү үргэлжлүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10