Dark Light
Эдийн засаг | 2026-10-15

АСWА БОЛОН МОНГОЛЫН SUN STEPPE POWER КОМПАНИУД БНХАУ РУУ 4.5 ГВТ-ЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Саудын Арабын эрчим хүчний салбарын аварга ACWA Power компани Монгол Улсын Sun Steppe Power компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хэлцлийн хүрээнд талууд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүд хөгжүүлж, БНХАУ руу хил дамнасан цахилгаан эрчим хүч экспортлох боломжийг судлахаар болсон байна.

Энэхүү түүхэн баримт бичигт Саудын Арабын Эр-Рияд хотноо аравдугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх "Эрчим хүчний долоо хоног"-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Дэлхийн нефтийн зөвлөлийн 25 дахь удаагийн Конгрессын (WPC Energy Congress) үеэр гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны арга хэмжээнд Саудын Арабын Эрчим хүч, үйлдвэрлэл, ашигт малтмалын нөөцийн сайд, хунтайж Абдулазиз бин Салман бин Абдулазиз болон "ACWA Power" компанийн ТУЗ-ийн дарга Мохаммад Абунайян нар байлцсан байна.

Санамж бичгийн хүрээнд хоёр компани Монгол Улсад нар, салхины эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах, мөн тэдгээрийг дэмжих зориулалттай үйлдвэрлэлийн түвшний том оврын батерей хуримтлуурын системийг (BESS) хөгжүүлэх боломжуудыг хамтран үнэлэх юм. Түүнчлэн, энэхүү хамтын ажиллагаа нь үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг БНХАУ болон талуудын харилцан тохиролцсон бусад зах зээлд нийлүүлэхэд шаардлагатай эрчим хүч дамжуулах болон экспортын дэд бүтцийн асуудлыг хамрах аж.

Энэхүү санамж бичиг нь 4.5 гигаватт (ГВт) хүчин чадалтай хил дамнасан сэргээгдэх эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлэх, түүнийг 500 мегаватт-цаг (МВт.ц) багтаамжтай батерей хуримтлуурын системээр дэмжих суурь баримт бичиг, харилцан үнэлгээний замын зураг болж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10