Гэвч энэ тухай Өмнөд Солонгосын албаныхан баттай хариу өгөөгүй байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, Вашингтонтой байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улс Аляскийн байгалийн шингэрүүлсэн хийн (LNG) мега төсөлд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг дахин бататгав. Гэвч Сөүлийн зүгээс тус төсөлд албан ёсоор оролцох эсэх нь эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан үнэлгээнээс хамаарна гэсэн байр суурьтай хэвээр байгаа тул энэхүү тоо баримт эргэлзээ төрүүлж байна.
"Бүгд Найрамдах Солонгос Улсаас оруулах энэхүү 50 тэрбум долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь тэдний надтай байгуулсан Худалдаа, хөрөнго оруулалтын хэлэлцээрийн нэг хэсэг юм" гэж Трамп мягмар гарагт Аляскт хийсэн сонгуулийн кампанит ажлынхаа талаар өөрийн "Truth Social" хуудсандаа бичжээ.
Трампын засаг захиргаанаас Өмнөд Солонгосыг Аляскийн LNG төсөлд томоохон үүрэг амлалт авсан гэж мэдэгдсэн нь анхных биш юм. Үүнээс гадна Трамп Тайвань улс уг төсөлд 4.4 тэрбум долларын хувьцааны хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсоныг дурдаад, үүнийг "Аляскийн түүхэн дэх хамгийн агуу төсөл" хэмээн нэрлэжээ.
Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Захариа Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Өмнөд Солонгосоос АНУ-д оруулах эрчим хүчний хөрөнгө оруулалтын багц нь нийт 200 тэрбум ам.долларт хүрч байгааг дурдсан байна. Үүнд:
-
Том оврын 8 цөмийн цахилгаан станц барихад зориулж 120 тэрбум доллар;
-
Номхон далайн бүсийн холбоотнуудад түлш нийлүүлэх Аляскийн LNG дамжуулах хоолой болон терминалын төсөлд 54 тэрбум доллар;
-
Техас мужид 6 гигаваттын хүчин чадалтай байгалийн хийн цахилгаан станц барихад зориулж 22.3 тэрбум доллар тус тус багтаж байна гэж Захариа тайлбарлалаа.
ТАТАР МАЙДАР




Гадаад




