Dark Light
Нийгэм | 2026-10-20

АИ-92 БЕНЗИНИЙ 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Шатахууны шуурхай штабын хуралдаанаас гарсан шийдвэр, шатахууны нөөц, нийлүүлэлт болон түгээлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • АИ-92 бензин: 22 мянган тонн буюу 10 хоногийн нөөц

  • АИ-95 бензин: 2,079 тонн буюу 17 хоногийн нөөц

  • Дизель түлш: 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөц

  • Онгоцны түлш: 7,089 тонн буюу 34 хоногийн нөөцтэй байна.

  •  

Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч улсуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор төлөвлөснөөс 38 мянган тонн нь нийлүүлэгдээд байна.

АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газраас шатахуун олголттой холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу зөрчил, дутагдлыг шалгаж, тухай бүр арга хэмжээ авч байна.

АМГТГ-ын шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбох ажлыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын 264 ШТС-ын шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй шатахууны төрөл, оочер дарааллын мэдээллийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10