ОУХМ Лхайжавын Туруунаа Япон улсын Айчи-Нагоя хотноо зохион байгуулагдаж буй Азийн V пара спортын наадмын пара жүдо бөхийн төрөлд АВАРГА болж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр өнөөдөр (2026.10.20) болсон эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жингийн шийдвэрлэх аваргын барилдаанд эзэн орны буюу Японы жүдоч Нишимура Ацүмиг цэвэр (иппон) ялснаар алтан медалийн тавцанд гарч, төрийн дууллаа эгшиглүүлэв
Л.Туруунаа нь аваргын алтан медаль хүртэх замдаа:
-
Шөвгийн наймд: Индонезийн жүдоч Шимашиг цэвэр ялж,
-
Хагас шигшээд: БНХАУ-ын бөх Ван Вэн Жинийг вазари үнэлгээгээр илүүрхэн хожиж шигшээд шалгарсан юм.
Түүний хувьд өмнө нь ДАШТ-ээс мөнгө (Баку-2022) болон хүрэл (Астана-2025) медаль хүртэж байсан бөгөөд пара жүдогийн төрлөөр дэлхийн дэвжээнээс хос медаль зүүсэн анхны монгол тамирчин гэдгээрээ онцлогтой билээ. Ийнхүү тэрбээр цуврал амжилтаа Азийн пара наадмын алтан медалиар буюу тивийн аваргын титмээр баяжууллаа.
ТАТАР МАЙДАР





Спорт



