Булган аймгийн нутаг дэвсгэрт 40-50 орчим насны эрэгтэй хүн нас барсан байж болзошгүй байна гэх дуудлага мэдээлэл 10-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дээрх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн О нь приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн Э-г дайрч амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж зугтаасан байсныг Булган аймгийн Цагдаагийн газраас шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлаа хангана уу!
Мөн зам тээврийн осол гаргасан тохиолдолд хэргийн газрыг орхих нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болдог тул холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж, шаардлагатай тусламж үзүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм



