Dark Light
Нийгэм | 2026-10-22

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ӨНДРӨӨС АВРАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Улаанбаатар хотын Яармагийн Арцатаас Хархорины чиглэлд нийтийн тээврийн зориулалтаар хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн туршилтын хугацаа үргэлжилж байна.
 
Дүүжин замын тээврийн осол, саатлын үед дэх аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өндрөөс аврах ажиллагааны анхан шатны болон давтан сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалтыг Улаанбаатар хотын Яармаг–Арцат буудлын G1 хэсэгт зохион байгуулж, Бүгд Найрамдах Франц Улсын POMA компанийн сургагч багш Мохамед Элсайед Осман (Mohamed Elsayed Osman) онол, дадлага хосолсон мэдлэг олголоо. 
 
 
Сургалтад НОБГ-ын Аврах ангийн 21 алба хаагч хамрагдаж, дүүжин тээврийн осол, саатлын үед өндрөөс аврах ажиллагаа явуулах мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10