Dark Light
Нийгэм | 2026-10-22

ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН АЗИЙН НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн VII их хурлын хүрээнд Удирдах зөвлөлийн болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан.

Удирдах зөвлөлийн гишүүдийн уулзалтыг ҮХШАН-ийн Ерөнхийлөгч, Узбекистан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Мирза-Улугбек Абдусаламов даргалж, гишүүн 18 байгууллагын төлөөлөгч оролцов.

Уулзалтаар нийгэмлэгийн гишүүнчлэлийг өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шүүхийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хамтарсан сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн их хурлаас “Самаркандын тунхаглал”-ыг баталж, Үндсэн хуулийн шүүхийн бие даасан, хараат бус байдал, хүний эрх, эрх тэгш байдлыг хамгаалах, хиймэл оюун ухааны хэрэглээг хүний хяналтад байлгах, шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудыг тусгажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10