Өнөөдөр /2026.10.26/ Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25 чиглэл нэг талдаа гарч хүлээгдэл үүсжээ. Учир нь Дарь-Эхийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдсэн байна.
Тиймээс Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж богино эргэлтээр автобусыг эргүүлж, иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна.
Шатахуун авахаар дугаарлаж буй жолооч нар нийтийн тээврийн автобусны замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг Нийтийн тээврийн бодлогын газраас уриалж байна.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН



)
Нийгэм



