"Астана-2026" сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд Ц.Батбаяр, Ираны Алиреза Мохмадитай хүч сорилоо.
"Парис-2024" олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Алиреза Мохмади эл барилдаанд бүхэл 4 онооны мэхээ хоёр ч удаа даалгаж, 11:0-ээр ялав.
Алиреза Мохмади сүүлийн гурван жилд олимпын наадам болон Азийн аваргад тус бүр нэг удаа, ДАШТ-д хоёр ч удаа финалдаад байгаа билээ.
Хэрэвзээ тэрбээр эл ялгуусан амжилтаа бататгаж уг тэмцээний шигшээ барилдаанд шалгарвал Ц.Батбаяр дагах барилдааныг хийх юм.
АДМИН




)
Спорт



