Dark Light
Нийгэм | 2026-10-27

ОЮУТОЛГОЙН 3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ИРГЭД ХЭРХЭН ХҮРТЭХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Иргэдийн дунд хамгийн их анхаарал татаж байгаа нь ногдол ашгийг ямар хэлбэрээр хүртэх вэ? Энгийн харилцах дансандаа, бэлнээр авах боломжтой юу гэдэг асуулт. 

10-р сарын 23-ний өдрийн Засгийн газрын шуурхай хуралдаанаар  Оюутолгойн ногдол ашгаас улсын төсөвт төвлөрөх 3 их наяд төгрөгийн 2 их наяд төгрөгийг нь эрчим хүчний суурь асуудлаа шийдвэрлэх төслүүдэд зарцуулж үлдсэн 1 их наяд төгрөгийг нь иргэдийн баялгийн сангийн дансанд шилжүүлэх шийдвэрээ буцаасан. 

Ингэснээр ирэх 2027 онд  3 их наяд төгрөгийг бүтнээр нь иргэдийн баялгийн сангийн дансанд шилжүүлнэ гэж мэдэгдсэн. 

Хуваарилалт  1 их наяд төгрөг байхад нэг иргэнд ногдох мөнгө 857,000 төгрөг байсан бол 3 их наяд болж нэмэгдсэнээр иргэн тус бүрд оногдох хэмжээ ч нэмэгдэх юм. 

Гэхдээ энэ нь иргэд шууд харилцах дансандаа авч, зарцуулж болно гэсэн үг биш. 

Баялгийн сангийн данс гэдэг нь Монгол Улсын иргэн бүрд зориулж төрөөс нээж байгаа цахим хуримтлалын данс юм.

Уул уурхайн томоохон компаниудын олж буй ашгаас тодорхой хувийг иргэн бүрийн энэхүү дансанд хуваарилж байршуулдаг. Үүнийг Баялгийн сангийн хуулиар зохицуулдаг бөгөөд гол зорилго нь улсын баялгийг иргэн бүрд тэгш хүртээх явдал юм.

Энэхүү дансанд цугларсан мөнгөн дүнг бэлнээр авах боломжгүй бөгөөд дараах зүйлд зарцуулахаар хуульчилсан байдаг.

Нэгдүгээрт орон сууц худалдаж авах эсвэл ипотекийн зээлийн урьдчилгаанд төлөх.

Хоёрдугаарт өөрийн болон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх.

Гуравдугаарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хагалгааны төлбөрт зарцуулах.

Иргэд өөрийн нэр дээрх баялгийн сангийн дансны үлдэгдлийг  E-Mongolia системээр дамжуулан харах боломжтой.

Гэхдээ иргэд 2030 оны 1-р сарын 1-ний өдөр  хүртэл дээрх гурван нөхцөлд ч энэ дансандаа хүрч болохгүй. Учир нь хуримтлал үүсгэх хэрэгтэй гэж Засгийн газраас баталсан журмаар зохицуулагддаг. 

Харин бэлнээр дансандаа авах сонирхолтой  иргэд ч цөөнгүй байгааг цахим орчин дахь сэтгэгдлүүдээс харж болно. Жишээ нь гэхэд л иргэн Х.Оюунбилэг нийтийн өргөдлийн цахим систем буюу D-Parliament.mn дээр оюу толгойн ногдол ашгийг хувь дансанд шилжүүлж өгөх өргөдөл санаачилсан байна. Тус иргэний санаачилсан өргөдөлд өнөөдрийн байдлаар (2027.10.27) 44 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08