Dark Light
Нийгэм | 2026-10-28

ӨВЛИЙН ИДЭШНИЙ ЗАРДАЛ ДӨРВӨН САЯ ТӨГРӨГ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

10 сар шувтарч, айл өрхүүд өвлийн идшээ бэлтгэх цаг үе эхэллээ. Гэвч энэ жил үхэр, хонь, адууны махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад үлэмж хэмжээгээр өссөн нь иргэдийн санхүүд том дарамт болж байна. Манай сурвалжлах баг "Эмээлт" амьд малын худалдааны зах дээр очиж, бодит нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.

Зах дээр идшээ цуглуулахаар ирсэн иргэд цалин, тэтгэвэр үнийн өсөлтийг гүйцэхгүй байгааг онцолж байв. Өмнө жил авдаг байсан хэмжээний идшээ энэ жил авч чадахгүйд хүрсэн бөгөөд "Нэг бод, нэг бог мал авахад л 4 сая төгрөг хол давж байна. Идшээ бэлтгэхэд үнэхээр хүнд байна" хэмээн ярьж байлаа.

Харин мал болон мах борлуулагчдын хувьд "Түлээ түлш, тээврийн зардал, тэжээл гээд бүх юмны үнэ нэмэгдсэн. Түлээ түлш, шатахуун өссөн байхад малчид болон худалдаачид махны үнийг нэмэхээс өөр аргагүй. Бид ч гэсэн амьжиргаагаа залгаж байгаа" гэх тайлбарыг өгч байсан юм.

Зах дээр малын хөл хөдөлгөөн их байгаа ч худалдан авалт эрс мууджээ. Үнийн тухайд:

  • Шүдлэн үхэр: 3.2 сая орчим төгрөг

  • Хязаалан үхэр: 3.6 сая орчим төгрөг

  • Нас бие гүйцсэн эр хонь: 600,000 – 650,000 төгрөг

Өнгөрсөн жил шүдлэн болон хязаалан үхэр одоогийнхоос даруй 1 сая орчим төгрөгөөр хямд байсан бол нас бие гүйцсэн эр хонь 300,000–350,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байжээ. Энэ нь амьд малын үнэ бараг 2 дахин өссөнийг харуулж байна.

Амьд малаас гадна жижиглэнгийн махны зах зээлд ч үнийн өсөлт эрс мэдрэгдэж байна.

  • Үхрийн мах: Өмнөх жил 14,000₮ байсан бол энэ жил 22,000₮ – 25,000₮ (10,000 орчим төгрөгөөр өссөн)

  • Хонины мах: Өмнөх жил 12,000₮ байсан бол энэ жил 18,000₮ (6,000 төгрөгөөр өссөн)

Энэхүү тооцооллоор дундаж өрх өвлийн идшиндээ нэг бод (үхэр), нэг бог (хонь) авдаг гэж бодвол доод тал нь 4 сая төгрөгийн зардал гаргахаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08