Dark Light
Нийгэм | 2026-10-29

ХАРИЛЦААНЫ ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон ptd.ub.gov.mn сайтад иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Баасанжав: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлд явж байсан 4-053 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 4-053 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г-ийг жолоочийн ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Блюбус ХХК-ийн ашиглалтын албаны дарга Баттунгалгад үүрэг болгов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Сарангэрэл: Х:13 (Малбордох-5 шар) чиглэлд явж байсан 3-228 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Энхтүвшинд жолооч Ч.М-ыг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Солонго: Х:13 (МалБордох-5шар) чиглэлд явж байсан 3-228 гарааш дугаартай автобусны жолооч карт уншуулах хооронд хэл амаар доромжлон хөөж буулгасан.

Шийдвэрлэлт: 3-228 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.М-т дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Амартүвшин: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байсан 18-047 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Сайхан Ирээдүй” ХХК-ийн ашиглалтын албаны ахлах Эрдэнэчимэгт 18-047 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Сондор: Ч:38 (ХМК-Хайлааст) чиглэлд явж байсан 5-288 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: 5-288 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Цогтсайхан: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-114 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 1-114 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн П.Оюунчимэг: 1-107 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.  

Шийдвэрлэлт: Тус иргэний гомдлын дагуу 1-107 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд тухайн иргэн хөдөлгөөн эхэлсний дараа суухаар буудал дээр ирсэн байна.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Тэгшжаргал: Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд явж байсан 15-031 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын ээлжийн инженер Б.Баатархүүд 15-031  гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Нямсүрэн: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-149 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн М.Билгүүн-Төгс: Ч:41 (Баруун салаа-Халдварт) чиглэлд явж байсан 11-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: 11-099 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Давааням: Ч:70 (ТЭЦ-3-Бөмбөгөр-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-077 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: 1-077 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Одхүү: Ч:29А (Сэлбэ-Зүүн 4 зам) чиглэлд явж байсан  2-239 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын ээлжийн инженерт 2-239  гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Ганбаатар: Ч:2 (Шархад-МУБИС 3,4) чиглэлд явж байсан 1-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 1-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллахыг Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны дарга Жанживт үүрэг болгов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Жанцанхорлоо: Цахилгаан тээвэр автобусны буудал дээр хаалгаа ч онгойлгоогүй, хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: 13-231 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Хостунгалаг: М:5 (10-р хороолол- Ботаник) чиглэлд явж байсан 3-214 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Энхтүвшинд 3-214  гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Х:21 (Ногоон толгойн эцэс-5 шар) чиглэлд явж байсан 3-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Товчооны зам 7-р зогсоол зогсоогүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 3-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б-д Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Цэвэлмаа: Х:13 (Малбордох-5 шар) чиглэлд явж байсан 3-228 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 3-228 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц-ийг жолоочийн ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Энхтүвшинд үүрэг болгов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Цэлмэг: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 2-226 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 2-226 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ёс зүй, зан харилцааны сургалтад хамруулж зөрчил гаргахгүй ажиллуулахыг Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны ахлах Нямдоржид үүрэг болгов.


Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08