Dark Light
Нийгэм | 2026-10-30

THE JAPAN TIMES: ЯПОН УЛС МОНГОЛЫН ТҮЙМРИЙН ДАРААХ СЭРГЭЭН БОСГОЛТОД ТУСЛАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Японы Засгийн газар Монголд гарсан ойн хээрийн түймрийн дараах сэргээн босголт, байгаль орчныг нөхөн сэргээхэд тусламж үзүүлнэ хэмээн The Japan Times мэдээлэв.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ болон Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар энэ сарын 29-ний өдөр 10 орчим минут утсаар ярьж, байгаль орчныг нөхөн сэргээх тусламжийн талаар хэлэлцлээ. Утсаар ярих үеэр Ерөнхий сайд С.Такаичи өнгөрсөн 10 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад гарсан ойн хээрийн томоохон түймрийн дараах сэргээн босголтод Япон улс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Байгаль орчныг нөхөн сэргээх тоног төхөөрөмж, боловсон хүчнээр тусална

Японы талаас үзүүлэх тусламжийн багцад байгаль орчныг нөхөн сэргээхэд зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн энэ чиглэлээр ажиллах хүний нөөцийг бэлтгэж, чадваржуулахад туслах төлөвлөгөө багтжээ.

Уг түймэр нь Дорнод аймгийн байгалийн дархан цаазат газарт гарсан бөгөөд тухайн үед Японы харилцаа холбооны "KDDI" компанийн орон нутаг дахь охин компани болох "Мобиком"-ын ажилтнуудыг тээвэрлэж явсан цуваа тус бүс нутгаар дайран өнгөрч байх үед гал алдсан гэж мэдээлсэн байна. Ерөнхий сайд С.Такаичи уг байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээнд Японы Засгийн газар нухацтай хандаж байгаагаа тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хүнд хэцүү цаг үед шуурхай дэмжлэг үзүүлж буйд нь Япон улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08