Оюутолгой компанийн гүний уурхайд газар хөдлөлтийн чичирхийлэл болж 15 ажилтан бэртсэн талаар өчигдөр бид мэдээлсэн.
Тухайн асуудлаар Оюутолгой компаниас цаг үеийн мэдээллийг өглөө.
Оюутолгой:"Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтын улмаас 2 ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй байна. 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байна. Бид ажилтнууддаа шаардлагтай бүх төрлийн дэмжлэгийг шуурхайлан үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон. Нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг ханган, гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг тухай бүр хүргэх болно" гэлээ.
АДМИН





Нийгэм




