Dark Light
Нийгэм | 2026-10-30

ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
БНСУ-ын Сөүл хотноо болж буй Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага — AFoCO-гийн Ассамблейн XV чуулганаар “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн нөхөн сэргээлт, түймрийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах төв байгуулах” төслийг 1.08 сая ам.долларын нийт төсөвтэйгөөр баталлаа.
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга О.Буяннэмэхээр ахлуулсан төлөөлөгчид тус чуулганд оролцож, Монгол Улсын ойн салбарын тэргүүлэх хэрэгцээ, хамтын ажиллагааны чиглэл, төслийн хэрэгжилтийг дэмжихэд байр сууриа илэрхийлэв.
 
Төсөл нь доройтсон болон түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, мод үржүүлэг, сургалтын төвийг хөгжүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ойн нүүрстөрөгчийн тооцоолол, мониторингийн суурийг бэхжүүлэхэд чиглэнэ.
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг урт хугацааны нөхөн сэргээлт, ойн хамгаалал, олон улсын хамтын ажиллагаатай уялдуулах бодит алхам боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08