Dark Light
Нийгэм | 2026-11-02

ӨМНӨД СУДАНААС МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН СҮҮЛЧИЙН ХЭСЭГ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | БХЯ

НҮБ-ын Өмнөд Судан улс дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн газар (UNMISS) ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын 15 дугаар батальоны сүүлчийн ээлжийн бие бүрэлдэхүүн нэг жилийн хугацаатай үүргээ амжилттай биелүүлж, эх орондоо хүрэлцэн ирлээ. 

Эх орондоо ирсэн дайчдыг Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Балжидын Баатар болон цэргийн бусад удирдлагууд, албаны хүмүүс угтан авсан байна. 

Угтан авах ёслолын үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монголын өмнөх ээлжийн дайчдын ололт амжилт, нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай биелүүлсэн энхийг сахиулагчдад баяр хүргэв. 

Тэрээр дайчдын мэргэжлийн ур чадвар, зүтгэлийг өндрөөр үнэлж, тэдний гаргасан зүтгэл нь Монголын энхийг сахиулагчдын "Дэлхийн цэрэг" хэмээх олон улсын нэр хүндийг улам бүр бататгасныг тэмдэглэлээ. Мөн энэхүү алба нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, улмаар гадаад бодлогыг улс төр-дипломатын аргаар хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. 

Ташрамд дурдахад, 15 дугаар ээлжийн баг хамт олон ийнхүү үүргээ хүлээлгэн өгч буцаж байгаа бөгөөд одоо Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 16 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн дараагийн ээлжийн халааг аван үүрэг гүйцэтгэж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох томилолтын зардлын хувь хэмжээг нэмэгдүүлж, өмнө мөрдөж байсан 70/30 харьцааг 80/20 болгон 14 жилийн дараа шинэчилсэн.

Шинэ зохицуулалт 2025–2026 онд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд, энэ хугацаанд эх орондоо ирж буй цэргийн алба хаагчдаас эхлэн хэрэгжинэ.

Өөрөөр хэлбэл, НҮБ-аас цэрэг оролцуулагч улсын Засгийн газарт олгодог нөхөн төлбөрийн 80 хувийг энхийг сахиулагчдад томилолтын зардал хэлбэрээр олгож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх юм.

Ингэснээр энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол Улсад авч буй үндсэн цалингаа 100 хувь хэвээр авахаас гадна, нэг жилийн хугацаанд авах нийт томилолтын зардал нь ойролцоогоор 1800 ам.доллароор нэмэгдэх боломж бүрдэж байгаа аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08