Dark Light
Нийгэм | 2026-11-02

ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГЫН АЖИЛ 35 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай, үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна.

Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар “Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.     Төслийн талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байна.

Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулснаар 300 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар цахилгаан үйлдвэрлэж, 270 МВт-ыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм. Мөн нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08