Dark Light
Нийгэм | 2026-11-02

518 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,860 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.
Дээрх хугацаанд 1,266 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 903 хэрэг шинээр нээгдэж, 518 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг зүйлчлэлээр нь тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 241, Өмчлөх эрхийн эсрэг 123, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 90, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Авлигын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 4, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Эдийн засгийн, Соёлын өвийн эсрэг болон Хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байн

Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08