Dark Light
Нийгэм | 2026-11-02

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
 ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА
 
Цэргийн төв эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын арга хэмжээ болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон эрүүл мэнд, батлан хамгаалах салбарын удирдлага, үе үеийн ахмад буурлууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, алба хаагчид оролцлоо.
 
Түүхт ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. 
 
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Цэргийн төв эмнэлгийн 105 жилийн түүх бол эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах үйл хэрэг, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эх оронч сэтгэл, мэргэжлийн ур чадвар, хүнлэг энэрэнгүй үйлсийн түүх болохыг онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08