Dark Light
Нийгэм | 2026-11-20

ЭРДЭНЭ МЭРГЭН ИХ ЗАЯ БАНДИДА ГЭГЭЭНИЙ VIII ДҮРИЙН ХУВИЛГААН ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Гандантэгчэнлин хийд

Монголын Бурханы шашны гурван зулын нэг Эрдэнэ мэргэн их Зая бандида гэгээний VIII дүрийн хувилгаан тодорсныг Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийдээс түмэн олонд албан ёсоор сонордуулан айлтгалаа.

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Гандантэгчэнлин хийдийн Дүлтимзансрүн Идгаачойнзинлин дацанд Зая бандида гэгээнтний VIII дүрийн хувилгаан заларсныг батламжлан зарласан байна.

Зая бандида гэгээнтний үе үеийн хувилгаан дүрүүдийн түүхэн уламжлалаас дурдвал, анхдугаар дүр болох Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй (1642–1679) нь Өндөр гэгээн Занабазарын гол шавь нарын нэг байсан бөгөөд V Далай ламаас “Зая бандида” цол хүртэж, Архангай аймагт Заяын хүрээг үндэслэсэн нэрт гүн ухаантан, түүхч, соён гэгээрүүлэгч байв. Хутагт хувилгаадын сургаалын дагуу гэгээнтний хойд дүр үе улиран тодорч, шашин, соёлын үйлсийг үргэлжлүүлэн дэлгэрүүлсээр ирсэн бөгөөд өмнөх буюу VII дүрийн Зая гэгээн Лувсанданзанпүлжинжигмэд 2019 оны хоёрдугаар сарын 4-нд таалал төгссөн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08