Dark Light
Нийгэм | 2024-12-09

“Мал төхөөрөх үйлдвэрт нянгийн бохирдлын хяналтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх” сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мал амьтны эрүүл мэндийн тухай, болон бусад холбогдох хууль, Засгийн газрын 224 дүгээр тогтоол, тэдгээрийг даган гарсан журам, заавар, стандартад заагдсан Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын шаардлагыг хангуулах зорилгоор “Мал төхөөрөх үйлдвэрт нянгийн бохирдлын хяналтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Сургалтыг Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, Монголын махны холбоо ТББ, Мал эмнэлгийн сургууль, Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд 12 аймаг, нийслэлийн мал төхөөрөх 48 үйлдвэрийн 52 малын эмч хамрагдаж, нянгийн бохирдлыг хянах, үнэлэх, шинжилгээний арга зүйг эзэмшүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00