Dark Light
Нийгэм | 2024-12-09

Энэ онд 58 хүүхэд хар тамхитай холбоотойгоор ял шийтгүүлж, 3 хүүхэд амиа алдсан

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Батхуяг “Энэ онд 58 хүүхэд хар тамхитай холбоотойгоор ял шийтгүүлж, гурван хүүхэд амиа алдсан. 13 настай охин бэлгийн замын хоёр өвчний халдвар авсан, мансуурах эмгэгтэй болчихсон ирсэн. Долдугаар ангийн хүүхэд шүү дээ. Гэмт хэрэгтнүүд хүүхдийг зориуд мансууруулах бодисын хамааралтай болгодог. Хүүхдүүд өнөө бодисоо хаанаас авахыг мэдэхгүй тул гэмт хэрэгтнүүд рүү зорьж очиход нь мансууруулж, биеийг нь үнэлүүлж байсан” гэв.

Эрүүл хүний ой ухаанд багтамгүй үйлдлийг мансуурсан хүн л хийдэг аж. Энэ оны эхний арван сарын байдлаар улсын хилээр мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн долоон гэмт хэргийг илрүүлжээ.

Иймд эцэг эхчүүд Та бүхэн хүүхдээ байнга анхаарч, хараа хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллага анхааруулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11