Dark Light
Нийгэм | 2024-12-09

3 га талбайд тохижилт ногоон байгууламжийн ажил хийж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороодын 3 га талбайд тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна. 

Тодруулбал, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, скейтбоард, 3x3 сагсан бөмбөг, газрын теннис, хүүхдийн сагсан бөмбөг, чийрэгжүүлэлт, гүйлт, элс, унадаг дугуйн экстрим талбайг байгуулж буй. Мөн гэрэлт гудамж, хүүхдийн авирдаг тоглоом, амрах талбай, авто зогсоол, ногоон байгууламж, захиргааны болон харуулын байр, явган зам талбайн тохижилт бүхий цогц бүтээн байгуулалтын ажил хийж байна.

Тус ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Морин сувд констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11