Dark Light
Нийгэм | 2024-12-09

Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоороо Азид тэргүүлж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дэлхийн улс орнууд жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг НЭГДМЭЛ ЗОРИЛГО уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

УИХ-ын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 25 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нь Ази тивийг тэргүүлсэн анхны тохиолдол болсон.  

Цаашид ч үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааны дагуу ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Жендерийн тэгш байдлыг хангах Монгол Улсын хэрэгжилтийн тайлан" салбар дундын хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ.  

2019-2024 онд жендерийн талаар манай улс тодорхой үр дүнтэй, ахиц дэвшил гаргасан олон ажил хийсэн. 

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл сүүлийн хоёр жилийн турш харьцангуй буурч байна. Гэхдээ хангалттай сайн биш.  

Цаашид хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас эмэгтэйчүүдээ ангид байлгахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боловсрол, хүний эрхийн мэдлэг, мэдрэмжийг сайжруулах бүхий л нөөц боломжоор хангаж ажиллана.  

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого АЛСЫН ХАРАА-2050, УИХ-ын сонгуулийн хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Хөдөлмөрийн хуульд оруулсан өөрчлөлт, Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгуудад жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах эрхзүйн орчин сайжирсан байна.  

Мөн жендер гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн тухай асуудал биш. Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хүн бүрийг ангид байлгаж бүх түвшинд хамгаалж, хүний эрхийг дээдлэх ёстой. 

Жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ нь эмэгтэйчүүдийг ХАМГААЛАХ чухал арга юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11