Dark Light
Нийгэм | 2024-12-09

Нум: Бүхий л санаж сэдсэн ажил тань амжилттай бүтнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шинэ албан тушаалд очих, ажлын байраа өөрчлөх зэрэг өөрчлөлт хийхэд таатай байна. Амьдралын эрч хүчээ ашиглан өөрт боломж үүсгэх, давуу тал олохыг хичээгээрэй. Шинэ танил тань амьдралд ихээхэн нөлөө үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэж магадгүй. Аар саар зүйлд цагаа баралгүй чухал гэсэн зүйлээ барьж авч, шийдвэртэй алхам хий.

Үхэр: Ажил хэргийн болон дээд удирдлагын хүмүүстэй харилцаагаа муутгахгүй байх хэрэгтэй. Ямар нэг зөрчил таны хувьд маш таагүй байх бөгөөд албан тушаал ахих болон өөрийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд томоохон саад тотгор учруулах болно. Санхүүгийн хувьд нэлээд асуудал үүсэж болзошгүй.

Ихэр: Ямар ч төрлийн үйл ажиллагаа явуулсан өнөөдөр таагүй байдал үүсэх магадлалтай. Алдаагаа засаж залруулахад тань ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байх болно. Хол ойрын айлчин гийчин хүлээн авахад тааламжтай байна. Ажил хэргийн холбоо харилцаа тогтоох болон үл ойлголцолд хүрээд байсан хүмүүстэйгээ эвлэрэх боломж бололцоо гарч ирж магадгүй.

Мэлхий: Нөхцөл байдал тогтворгүй, аливаа нарийн төвөгтэй ажилд эрч хүч хүрэхээргүй байдалд байна. Ивээн тэтгэгч болон чухал хүмүүстэй уулзалт товлох хэрэггүй байх. Энэ үед гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Зарим нэг хүний увайгүй үйлдэл нь таны байр суурь, хувийн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй. Өмнө нь шийдэж чадаагүй асуудлаа шийдвэрлэхэд улам амаргүй болно.

Арслан: Сэтгэлийн хямралд орох хандлага ажиглагдах магадлалтай. Хэрэв ганцаар байж, бясалгах цаг зав олдвол түүнийг алдалгүй ашиглаарай. Эргэн тойрныхоо хүмүүст өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, болж буй нөхцөл байдалд ямар байр сууринаас хандаж байгаагаа тайлбарлах зэрэг нь таны хувьд чухал байх болно.

Охин: Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий байх хэрэгтэй. Аливаа саад бэрхшээлд шантралгүй, зориг тэвчээртэй байж шаардлагатай гэж үзсэн зүйлээ эргэлзэлгүй хийгээрэй. Таны эрч хүч суларч байгаа учир эрүүл мэнддээ тавих анхаарлаа сулруулж болохгүй. Ялангуяа өндөр настай хүмүүсийн хууч өвчин хөдлөх магадлалтайг санаарай.

Жинлүүр: Эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг сайхан харилцаа, дотно уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд амин хувиа хичээсэн зангаа татах хэрэгтэй. Олон төрлийн хүмүүстэй харилцаа үүсгэх магадлалтай байна. Ахмад настнуудад илүү таатай өдрүүдийн нэг. Сэтгэл санаа өөдрөг, бие хөнгөн шингэн байх тул ихэнх нөхцөл байдал тааламжтай байна.

Хилэнц: Дотоод сэтгэлээ ойр дотнын хүмүүстээ илэрхийлэхийг хүсвэл үг, үйлдэл бүртээ чин сэтгэлээсээ хандаж бай. Бусдын төлөө юу хийж чадах талаараа сайн эргэцүүлэн бодож байж, шийдвэр гаргаарай. Хоосон яриа, хий амлалт нь ямар ч амжилтад хүргэхгүй. Өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэйгээр урагшлах юм бол нэр хүндээ хадгалж, зөв хандлагаа харуулна.

Нум: Бүхий л санаж сэдсэн ажил тань амжилттай бүтнэ. Та ажлын төлөө өөрийгөө бүрэн зориулж анхаарлаа сайн төвлөрүүлж чадвал бүх зүйл гарын аясаар байгаа мэт мэдрэмж хөврөх болно. Бүтээлч сэтгэлгээ, эрч хүч дүүрэн байдлыг та мэдрэх болно. Чухал харилцаа үүсгэж болзошгүй шинэхэн танилтай учирна.

Матар: Ганцаараа байхыг илүүд үзэх бололтой. Ийм үед сүм хийдэд очиж мөргөл, залбирал үйлдэхэд тодорхой цаг гаргаарай. Таны төлөвлөгөөний гол хэсэг нь туйлын хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэх байх болно. Амьдралын утга учир юунд байгааг тунгаан бодох бөгөөд илүү идэвхтэй, зорилготой байхыг өөртөө амла. Эрч хүчээ сэлбэх, хүч тэнхээ хуримтлуулахад цаг заваа зориулаарай.

Хумх: Хүрээлэн буй орчноосоо сөрөг талыг нь олж харах мэдрэмж тань нэмэгдэнэ. Болж өгвөл харилцаандаа үл ойлголцол үүсгэхгүй байвал зохино. Гэрээ хэлэлцээр байгуулах, аялал зугаалгаар явах зэргээс зайлсхий. Хамтран ажиллагсад болон харилцагч түншүүдийн зан байдал урьдчилан таахын аргагүй байна.

Загас: Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий тэмцэх хэрэгтэй. Эргэж буцсан бодол санаа нь таныг хойш татах болно. Танд ирсэн санаандгүй мэдээллээс болж тооцоолоогүй зардал чирэгдэл учрах магадлал өндөр байна. Ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг нь танд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд ихээхэн тус дэм болох болно. Ямар нэг орчноо өөрчлөх үйлдэлд тохиромжтой үе.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11