Dark Light
Нийгэм | 2024-12-10

Төслийн хүрээнд хамтарсан богино хугацааны дадлага сургууль хийлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Онцгой байдлын ерөнхий газраас, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн шинжээчид энэ 2-6-ны өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад ажиллалаа.  

Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээч Маркус Грюненфелдээр ахлуулсан төлөөлөгчид ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Г.Ганзориг болон ажлын хэсгийн ахлагч нартай уулзалт хийж, төслийн явц, үр дүнгийн талаар санал солилцсон юм. 

Энэ үеэр хоёр багийн хамтарсан богино хугацааны дадлага сургуулийг анх удаа “Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн журам”-ын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа. 

Мөн ОБЕГ-ын удирдлага болон БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, түүний харьяа “Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба”-ны төлөөлөгчидтэй гурван талт цахим хурлыг зохион байгуулж, энэхүү төслийн гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, БНХАУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсын Онцгой байдлын албаны аврах ажиллагааны багийг үнэлэх айлчлалыг ирэх 2025 онд зохион байгуулахаар тохиролцлоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11