Dark Light
Нийгэм | 2024-12-10

ДИПЛОМАТ ӨГЗӨГ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Улс орныг гадаадад төлөөлөх элчин сайд, консулын томилгоо гурван намын хөнжил дотор бөгс өгвөл нүүр өгнө  горимоор шийдэгдэж байна. Өмнөд Солонгосын онгоцны үйлчлэгчийн өгзөг базаж, ҮХЦ-ийн даргын сандал нь өнцөгдсөн Э.Одбаяр Хонконгод консулаар хонгоо мялаалган суух гэж байна. Солонгосын шүүхээс 7 сая воноор торгуулсан  өгзөгний хэрэг явдал  Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр  биш хүний эрх байдгийг нотолсон. Улсын нэр нүүрэнд бөгсөө наасан Э.Одбаярт таван салаа боов биш гавьяат хуульч цол, албан тушаал өгч байна. Дипломат элчин төлөөлөгчийг төрийн босгоор биш намын үзэмжээр бялуу болгон хувааж байна. Бусанд АН-ын архины шар тайлагч Эйр кондишн ундааны борлуулагч Ц.Жадамбаа, Эрээнд ХҮН-ын Лхагвадорж гэдэг хүнд хуваарилжээ. Улаанбаатар хотын Токио дахь төлөөлөгчөөр 60 тэрбумын У.Сандуй сууж, сарын 19 сая төгрөгийн цалин авч байна.  

Их Чингис хаан төрийн алтан аргамжаа болсон элчийг хүндэтгэх ёсыг хатуу сахиулж, өнөөгийн дипломат ёс горимыг баримталж, дэлхийн орчин үеийн анхны иргэн гэгддэг. Улс орноо төлөөлж, төрийн алтан аргамж зангидах дипломат албыг унасан огцорсон, тэтгэвэртээ гарсан улс төрчдийн бялуу болгож, өгзөг илгээсээр байх уу? 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00