Dark Light
Нийгэм | 2024-12-10

“Гал түймрийн шалтгаан нөхцөл, химийн бодис” ном шилдгээр шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллага Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Шинжлэх ухаан-оролцоо-2024” арга хэмжээний "Шилдэг бүтээл"-ээр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн судалгаа, инновацын тасгийн дарга, дэд хурандаа, доктор В.Батсайхан нарын “Гал түймрийн шалтгаан нөхцөл, химийн бодис” ном шалгарлаа.

Тус ном нь галын физик, химийн процессыг тайлбарласан бөгөөд шатдаг болон шатамхай химийн бодис, материалын шинж чанар, шаталтаас үүссэн химийн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон гал түймрийн тухай онолын анхдагч, суурь материал юм.

Дэд хурандаа В.Батсайхан нь 2005 онд ОХУ-ын Улаан-Үд хотын Буриадын Их сургуульд Биологийн ухааны докторын зэрэг хамгаалж, 2021 онд эрдмийн дэд профессор цол хүртсэн билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10