Dark Light
Нийгэм | 2024-12-10

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг ТБХ-нд хүргүүлнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдөр /2024.12.10/-ийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Д.Рэгдэл, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Д.Бум-Очир, О.Батнайрамдал нар асууж тодруулсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгав. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 10 гишүүний гаргасан “Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурдсан зураг төсөвгүй, төслийн шаардлага хангаагүй хоёр арга хэмжээний нийт дүнгээс 31.4 тэрбум төгрөгийг бууруулж, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны материал худалдан авах зардал дээр нэмэх” гэсэн саналыг гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. 

Мөн Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхэд уг байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой гаргасан саналууд дэмжигдэв. 

УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11