Dark Light
Нийгэм | 2024-12-10

Монгол орны бэлчээрийн даац 25-30 сая толгой малаар хэтэрчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2024.12.10/-ийн хуралдаанаар 2025 оны төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Б.Уянга, З.Мэндсайхан нар Хүнс хөдөө аж ахуй болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын санхүүжилтийн талаар тодруулав.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо. 2024 оны хагас жилд 66872.0 мянган толгой мал тоолуулсан бөгөөд НҮБ-ын ХХАА-н байгууллага, судлаачдын судалгаагаар Монгол орны бэлчээрийн даац 25-30 сая толгой малаар хэтэрсэн тухай дүгнэлт гарсан байна. Энэ оны өвлийн улиралд нийт 10.0 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, 6.0 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцож байгаа аж. Мөн 6067.1 мянган толгой мал буюу 202.9 мянган тонн малын мах экспортлох боломжит нөөцтэй байна гэв. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Уянга, У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг, Т.Аубакир, З.Мэндсайхан нар тодруулга авлаа.

Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы мэдээллийг сонслоо. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь  Улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкаар дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 737.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж 8928 төсөлд 1,083 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 1248 зээлдэгчийн 188,4 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн авлагатай байгаа бөгөөд 7683(86%) зээлдэгч 903.6(82.1%) тэрбум төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ. 2020-2024 онд 104.1 тэрбум төгрөгийг  өмнөх оны зээлийн  эргэн  төлөлтөөс, 28.9 тэрбум төгрөгийг орон нутгийн  болон бусад эх үүсвэрээс татан төвлөрүүлж, 961 аж ахуйн нэгжид 117.4 тэрбум төгрөгийн зээл олгосны үр дүнд  3,565 ажлын  байрыг хадгалж, 5,190 ажлын байрыг  шинээр бий болгосон байна. 

2009-2024 онд шинээр үйл ажиллагаа эхлүүлэхээр зээл авсан 2249 үйлдвэр, шинээр бий болсон 54,508 ажилчид татварын болон нийгмийн даатгалын орлогоор улсад нэг жилд нийт 128.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Ганхүлэг нар тодруулж, санал хэллээ.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10