Dark Light
Нийгэм | 2024-12-10

Нум: Санхүүгийн тал дээр сэтгэл ханамжтай байх бололтой

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Шинээр эхлүүлсэн ажил тань нэлээд эрсдэлтэй салбарт хамаарч байгаа бол анхаарал болгоомжоо алдалгүй, маш их идэвх зүтгэл гаргах хэрэгтэй. Бизнесийн салбар нэлээд саад тотгор учирч болзошгүй. Худалдаа наймаа хийх хүмүүс алдагдалд орохоос урьдчилан сэргийл. Хайр дурлалын шинэхэн харилцаа өрнөл ихтэй ч ихэнхдээ халуун дулаан уур амьсгал ноёрхох бололтой.

Үхэр: Албан тушаал ахих боломж гарч мэднэ. Амьдралд тань өөрчлөлт орох магадлал өндөр байна. Та сэтгэл санааны тогтвортой байдлаа алдахгүй барьж чадвал олон ажлыг төвөггүй амжуулна. Шинээр сэдсэн ажил тань амжилт, ололт болон нэр алдрыг авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Бизнесийн үйл ажиллагаа явуулах болон хэрэгцээт худалдан авалт хийхэд таатай үе.

Ихэр: Ойр дотнын хүмүүстээ өөрийн боломжоор туслах юм бол сэтгэл хангалуун байх болно. Эрч хүчээ олон ажилд хуваалгүй, үр дүнтэй ажиллах нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Хэн нэгний хэл ам нөхцөл байдлыг муутгаж магадгүй. Гэвч олон хүний сэтгэл санааны байдал дээрдэх тул бие биедээ дэм өгч, урам хайрла.

Мэлхий: Ойр дотнын хүмүүстэйгээ илэн далангүй байснаар та элдэв хов жив, худал хуурмагийн ард гарч чадна. Таныг тогтворгүй болгох ямар нэгэн өдөөн хатгалга, муу явуулга хөндлөнгийн зүгээс ирэх ч өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийнхээ ачаар даван гарч чадна. Арилжаа наймааны асуудалд идэвхтэй хандах хэрэггүй. Таны хүссэн үр дүнг авчрахгүй.

Арслан: Хамт олон болон ойрын хүрээлэлд дунд биеэ зөв авч явах тал дээр анхаар. Тогтворгүй аашлах нь харилцаанд тань нөлөөлж уур амьсгалыг буруу тийш өөрчлөхөд хүргэнэ. Бусдаас илүү гэх бодол давамгайлж, өөрийгөө эвгүй байдалд оруулж болзошгүй. Хөндлөнгийн хүнээс ирсэн зөвлөгөөг хүлээцтэй хүлээж аваарай.

Охин: Удаан үргэлжилсэн өр зээлээ хааж сэтгэл амар, нуруу тэнэгэр унтах цаг ирнэ. Энэ өдрийг удаан хүлээсэн тул хамгийн аз жаргалтай хүн та болж мэднэ. Ажил хэрэгтээ идэвхтэй хандсанаар ямар ч хэцүү нөхцөл байдлаас хүссэн зүйлээ олж чадна. Гэхдээ шалтгаангүй нөлөөнөөс болж арга мухардаж мэдэх юм. Ажлаа бүтээх болон өөртөө ашигтай байлгахын тулд ухамсаргүй үйлдэл хийхээс болгоомжил.

Жинлүүр: Үргэлж таныг дэмжин тусалдаг ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Амьдрал ахуйгаа дээшлүүлж, материаллаг байдлаа ахиулахын тулд үнэнч, тууштай хөдөлмөрлө. Өнөөдөр таны хүсэл биелэхэд саад болох зүйл бараг үгүй байна. Харин танд атаархдаг хүмүүсээс зайгаа барих нь өлзийтэй.

Хилэнц: Уран бүтээл туурвих, ном зохиол бичих зэрэг ажлуудыг амжилттай хийх торгон мэдрэмж өндөр байна. Амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байгаа тул ажил үйлс, хувийн харилцаа гээд бүхий л зүйл дээр тааламжтай байх болно. Бие сэтгэлийн жаргал эдлүүлэх амар амгаланг эрэн хайх бололтой. Дотоод сэтгэлээ хэн нэгэнт уудлан ярилцахыг хүснэ. Гэхдээ хэт сэтгэл хөдлөлд автах хэрэггүй.

Нум: Санхүүгийн тал дээр сэтгэл ханамжтай байх бололтой. Зарим ажлын орлого хангалттай байх болно. Энэ байдлаа удаан хадгалахын тулд үрэлгэн зангаа багасга. Олдсон боломжийг сайн ашиглах хэрэгтэй. Таныг чиглэх сөрөг хандлагыг түр аргацаах нь яг одоо л хэрэгтэй болохоос нэг мөр шийдэхгүй бол эргээд л таныг нөмрөх болно. Тиймээс өөрт хамааралтай бэрхшээл саадыг тойрох гэсний хэрэггүй.

Матар: Олон хүнтэй уулзаж, мэдээлэл солилцох боломж гарч ирнэ. Мөн удаан уулзаагүй хүмүүстэй таарч мэднэ. Алс хэтийн зорилгоо бодон бэлтгэл ажил, төсөл төлөвлөгөө хийх нь таныг завгүй нэгэн болгоно. Таны хатуужилтай, хүлээцтэй байдлыг шалгах мэт сорилт гарч ирэх болно. Хамт олны зүгээс хэрэгцээтэй тус дэм ирэх бололтой.

Хумх: Хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гарган, тууштай байж чадвал таны ирээдүйд эергээр нөлөөлөх үр дүн гарна. Өнөөдөр олон үйл явдал зэрэг өрнөх ч хариуцсан ажил хэргийн асуудалдаа бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Материаллаг байдлаа дээшлүүлэхээр зорьж буй хүмүүс ихээхэн хүч хөдөлмөр гаргах шаардлагатай болно. Санхүүгээ бэхжүүлж, улмаар сайжруулахад амар биш үе байна.

Загас: Өөрт тулгамдсан асуудлаа маргааш гэж хойш тавих хэрэггүй. Хэрэв та овсгоо самбаатай, сэргэлэн зан чанараа ашиглаж чадвал маргаантай асуудлуудыг ч амжилттай шийдвэрлэж чадна. Ойр дотнын хүмүүсийн зүгээс ирэх халамж анхаарлаас зугтах хэрэггүй. Таны сэтгэлийг сэргээж, нүдийг баясгах олон сайхан үйл явдал тохиолдоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11