Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд:
""Кино урлагийг дэмжих сан"-ийн үйл ажиллагааны тухай түгээгдэж буй зарим нэг уран бүтээлчийн албан бус мэдээлэлтэй холбоотойгоор Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанаас дараах мэдэгдлийг хүргэж байна.
Тус сангаас 3 удаагийн сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд "Сэр сэр салхи" уран сайхны киноны нийт санхүүжилтийн 8,7 хувь буюу 150,000,000 сая төгрөг, "Алдагдсан өдрүүд" уран сайхны киноны нийт санхүүжилтийн 28,9 хувь буюу 96,000,000 сая төгрөг, "Цагаан хадны өнгө" баримтат киноны Монгол талын санхүүжилтийн 42 хувь буюу 105,000,000 төгрөг гэх мэт 70 хүртэлх хувийн санхүүжилтийг 18 уран сайхны болон баримтат кино уран бүтээлд олгоод байна. Үүнээс:
"Сэр сэр салхи" кино ОУ-ын олон наадмуудаас шагнал хүртсэн.
"Баавгай болохсон" уран сайхны киноны тухайд кино бүтэж байх явцад "Кино урлагийг дэмжих сан" зарлагдаагүй байсан. Гэсэн хэдий ч Кино урлагийн зөвлөлөөс уг киноны багт бодлогын дэмжлэг үзүүлж Олон Улсын кино наадмуудад оролцоход нь дараах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болно. Үүнд:
-Каннын ОУ-ын кино наадамд "Баавгай болохсон" киноны Зураглаач Д.Даваанямд 6,595,362 төгрөг,
Продюсер С.Батхишигт 6,589,730 төгрөг,
-Бусаны 28 дахь ОУ-ын кино наадамд Найруулагч П.Золжаргалд-1,617,280 төгрөг,
-Берлинале талент хөтөлбөрт Найруулагч П.Золжаргалд 3,700,000 төгрөг буюу НИЙТ-18 502 372₮ төгрөг олгосон" гэв.