Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, удирдах ажилтнууд “Far East Mobility BRT Planning” компанийн санхүүгийн загварчлалын олон улсын зөвлөх Nicholas Wakley, Төслийн багийн дэд ахлагч Э.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Тус компанийнхан Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тусгай замын автобусны концепцын зураг төслийг боловсруулах, магадлан шинжилгээ хийх” төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Уулзалтаар тусгай замын автобусны төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцож, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.