SRP rising групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн 4 жилийн хугацаанд ‘’Дулаан хөл аян’’ -ыг санаачлан эхлүүлж зорилтот бүлгийн хүүхдүүд дунд уламжлал болгон зохион байгуулснаас хойш 10.000 гаруй хүүхдийг дулаан гутлаар хангажээ.
Өнөөдөр тус байгууллага Баянзүрх дүүргийн 20, 21 хороо, Налайх дүүрэг, Төв аймгийн Баянчандмань сумын 300 гаруй зорилтот бүлгийн хүүхдийг дулаан гутлаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.