Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто зам болон Өндөрхаан-Норовлин чиглэлийн 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто зам болон Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын хэсэгчилсэн хатуу хучилттай 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа. Дээрх замууд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллав.
Нийгэм | 2024-12-11
Сэтгэгдэл бичих