Дорнод аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат галд өртөж, гэр оронгүй болсон хоёр өрхөд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дэмжлэг үзүүлж, таван ханатай иж бүрэн гэр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө.
Хэрлэн сумын гуравдугаар багийн өрхийн хувьд 4 сартайгаас 15 хүртэлх насны зургаан хүүхэдтэй, Хэрлэн сумын аравдугаар багийн өрхийн хувьд гурван хүүхдийн хамт өрх толгойлж амьдардгийг харгалзан үзэж, хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх шалгуурыг хангасан тул аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжилт нь шийдвэрлэгдсэн юм.
Иймд галлагаа эхэлсэн өвлийн энэ үед айл өрх, иргэд Та бүхэн гал түймрийн аюулаас сэрэмжилж дор бүрнээ хариуцлагатай хандахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.