Dark Light
Нийгэм | 2024-12-11

УОК-ын шуурхай штабын шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Шадар сайдын томилсон Улсын Онцгой комиссын ажлын бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, эрсдэлийг тодорхойлох, нөхцөл байдал хүндэрсэн үед орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцах зорилгоор арванхоёрдугаар сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллаж байна. 

Тус ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Мөн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, дайчлан ажиллуулах хүн хүч, техник, тоног төхөөрөмж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг тодотгож, зудын эрсдэлийг тодорхойлон, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодод зөвлөн туслах, хошооны гишүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллээр хангаж ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11